ОЮУНЫ ӨМЧ ГЭЖ ЮУ ВЭ?
- Зохиогчийн эрх оюуны өмчийн нэг хэлбэр.
- Оюуны өмч нь үйлдвэрийн болон зохиогчийн эрх гэсэн хоёр салбарт хуваагддаг.
- Аж үйлдвэрийн өмчид хүний өдөр тутмын хэрэгцээг хангах бараа бүтээгдэхүүн болон түүний дээрх тэмдэг мөн үйлдвэрлэхэд хэрэглэж байгаа техник, технологтой холбоотой дизайн, шийдэл зэрэг багтана.
- Харин зохиогчийн эрх нь оюун санааны хэрэгцээг хангах урлаг, утга зохиол, шинжлэх ухааны бүтээлүүд,компьютерийн программ зэргийг хамардаг юм.
- Оюуны өмч нь бүх хүмүүст хүртээж болохуйц нийтлэг баялаг юм.
- Оюуны өмч нь өөрөө нуугдмал шинжтэй учраас иргэд оюуны өмчид халдах, түүнийг хулгайлах асуудал их гардаг.
- Манай улсад хамгийн түгээмэл гардаг оюуны өмчийн хулгайд урлагийн бүтээлүүд болох дууны ая, шүлэг, зохиол ордог байна
ШИНЭ МЭДЭЭЛЭЛ
ВИДЕО
ГИШҮҮН БАЙГУУЛЛАГА