Максима консалтинг танилцуулга
“Максима Консалтинг” ХХК нь 2005 онд байгуулагдсанаасаа хойш олон нийтийн санаа бодлын судалгаа, медиа тандалт, ТВ рейтингийн судалгааны төрлүүдээр дагнан ажиллаж мэргэшсэн мэргэжлийн судалгааны байгууллага юм. Одоогийн байдлаар бид орон нутгийн болон улс даяарх 150 гаруй судалгааг амжилттай хийж, 2007 оноос хойших хэвлэл мэдээллийн хэрэгслийн медиа мониторингийн датабаазыг бүрдүүлээд байна. Манай салбар компани болох “Максима Медиа” ХХК нь 2012 оны 11 сард Английн “Кантар Медиа” компанитай хамтран хамгийн сүүлийн үеийн технологи дээр суурилсан Телевиз Үзэлтийн Судалгааг Монгол улсад нэвтрүүлсэн. Бид 60 гаруй орон тооны судлаачдын багтайгаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд технологийн шийдэл, ажлын туршлага, ур чадвар, хүчин чадал гээд бүх талаараа таны судалгаа, мэдээллийн хэрэгцээг хангах бүрэн чадвартай юм.