Бидний тухай
“Монголын оюуны өмчийг хамгаалах холбоо” ГҮТББ нь “Юнивишн” ХХК, “ДДэш ТВ” ХХК, “Гэр контент”, “Монгол ТВ” ХХК, “Bloomsbury picture's” ХХК, зэрэг видео контентийн бизнесийн үйл ажиллагаа явуулдаг компаниудын нэгдэл, санаачлагаар 2017 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд энэ хугацаанд “SPS HD” ХХК, "Скаймедиа" ХХК, "Медиа групп" ХХК гишүүнчлэлээр нэгдэж, үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж байна.
Тус холбоо нь Монгол улсад оюуны өмчийн үнэлэмж чанарыг дээшлүүлэх, олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, видео контентийн хулгай, хууль бус дамжуулалт, түгээлтийн эсрэг тэмцэх зорилготой бөгөөд үүсгэн байгуулагчид болон гишүүдийнхээ оюуны өмч, зохиогчийн эрх болон түүнд хамаарах бусад эрхийг хамгаалах, тэдгээрийн эрхийг зөрчиж буй хууль бус үйлдлийг таслан зогсоох чиглэлээр ажиллаж байна.
Үйл ажиллагааныхаа зорилго, чиглэлийн хүрээнд Монгол улсын видео, медиа контентын түгээлтэд оюуны өмчийн зөрчил гарч буй эсэхэд тандалт, мониторинг хийж, үүнийхээ үр дүнд олон улсын видео контент нийлүүлэгчид болон оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг холбогдох байгууллагуудтай оюуны өмчийн зөрчлийг арилгах чиглэлээр хамтран ажиллах, шаардлагатай тохиолдолд хууль, шүүхийн байгуулагад хандаж асуудлыг шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.