Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын оюуны өмч хамгаалах холбоо ГҮТББ хамтран "ЗОХИОГЧИЙН ЭРХ БА ЦАХИМ ОРЧНЫ ХАМГААЛАЛТ" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.
Хэлэлцүүлэгт: -Эдийн засаг, хөгжлийн яам
-Хууль зүй, дотоод хэргийн яам
-Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
-Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
-Оюуны өмчийн газар
-Харилцаа холбооны зохицуулах хорооны төлөөллүүд оролцох юм.
Хугацаа: 2024-11-12 өдөр 10:00 цагт
Хаана: МҮХАҮТ Их Танхим
Зорилго: Видео контент, кино урлаг, дуу хөгжмийн салбарын оролцогч талуудын зохиогчийн эрхийн хамгаалалтын өнөөгийн байдал, шийдлийг хэлэлцэж, хувийн хэвшлийн нэгдсэн дуу хоолойг шийдвэр гаргагчид болон олон нийтэд хүргэх
Тулгамдаж буй асуудал: Зохиогчийн эрхийн хамгаалалтыг хэрэгжүүлэхэд холбогдох хуулиудын нийцлийг хангах, оюуны өмчийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог хангах чиглэлээр бодлого гаргах;
Зохиогчийн эрхийн цахим зөрчлийг илрүүлэх, хялбаршуулсан журмаар илрүүлж, шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх;