Монголын оюуны өмч хамгаалах холбооноос өнгөрсөн 4 дүгээр сард “Оюуны өмчийн үнэ цэнэ ба хулгай” сэдвийн хүрээнд 15-18 насны сурагчдын дунд гар зургийн уралдаан зарлаж Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас 100 гаруй бүтээл ирсэн билээ. Бид хоёр шатны шалгаруулалт явуулан шагналт 3 байр, тусгай 3 байрын шалгаруулан, албан ёсоор Оюуны өмчийн газраас гэрчилгээг нь гардуулан өгч байсан.
Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтээс оюуны өмчийн үнэлгээчид болон олон нийтэд зориулан гаргаж буй “Оюуны өмчийн үнэлгээний онцлог” номонд тэдгээр сурагчдын бүтээлийг оруулж, оюуны өмчийн үнэ цэнийн талаар сурталчлах ажлыг Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институттэй хамтран ажиллалаа.
“Оюуны өмчийн үнэлгээний онцлог” номонд сурагчдын бүтээлийг оруулснаараа зөвхөн тухайн бүтээлийг нэг удаа сонгон шалгаруулаад шагнаад өнгөрөхдөө биш, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчилах цаашлаад сурагч хүүхдүүд бүтээлийнхээ үр шимийг хүртэж, зохиогчийн эрхийн мөнгөн урамшуулал авч байгаагаараа онцлогтой юм.
Тухайн номын гол агуулга нь оюуны өмчийн үнэлгээний талаар олон нийт, мэргэжлийн байгууллага, эрдэмтэн багш нар, энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс нэгдсэн нэг ойлголттой болох, ийнхүү нэг ойлголттой болсноор салбар хөгжих боломжийг бүрдүүлж байгаа гэж номын бүтээгчид тайлбарлав.
Үүгээр зогсохгүй оюуны өмч, зохиогчийн эрхийн чиглэлээр ажилладаг ТББ-ууд нь хүүхдүүдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэнд оруулах оюуны өмчийн эргэлтэнд оруулах талаар юу хийж болох уу гэдгийг гишүүн байгууллагуудынхаа маркетингийн албаныхантай ярилцаж, баримтат кино, нэвтрүүлэг болгох талаар бид судалж байгаа билээ.