ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарсанд баяр хүргэе!

Жил бүр МҮХАҮТ-аас тодруулдаг топ-100 аж ахуйн нэгжээр шалгарсан Юнивишн, Мобиком, Скайтел компанийн хамт олондоо халуун баяр хүргэе. 

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй үндэсний томоохон ТОП-100 ААН-үүдийн хөрөнгийн зах зээл дэх идэвх оролцоог өсгөх замаар зах зээлийн хөгжлийг хурдасгаж, эдийн засагт гүйцэтгэх үр нөлөөг нэмэгдүүлэх, санхүүжилт татах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор МҮХАҮТ, Санхүүгийн зохицуулах хороо хамтран ТОП-100 ААН-ийг 22 дахь жилдээ шалгаруулж байна. 

Энэ удаагийн шалгаруулалт нь зөвхөн хувийн хэвшлийн ААН-үүдийг оролцуулснаараа онцлог бөгөөд тухайн шилдэг аж ахуйн нэгжийг шалгаруулахдаа Сангийн яам, Гааль, Татварын Ерөнхий Газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газар зэрэг байгууллагууд хамтарсан ажлын хэсэг байгуулагдан албан ёсны мэдээ тайланд үндэслэн тодруулдаг байна.

 

 

Эх сурвалж: МҮХАҮТ