Өргөн нэвтрүүлгийн салбарт медиа контентын бизнес эрхлэгчид болох зарим телевиз болон IPTV бизнес эрхлэгчдийн гишүүнчлэлтэй Монголын оюуны өмч хамгаалах холбоо, түүний гишүүдээс 2024 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 09.30 цагаас Блю Скай бюлдингийн Топаз танхимд “Зохиогчийн эрхтэй холбоотой бодлогын шийдэл” видео контент, кино урлагын салбарын төлөөллүүдийн хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна.

Уг хэлэлцүүлгээр УИХ-ын ээлжит сонгуулийн дараа шинэ УИХ, Засгийн газар байгуулагдан Засгийн газрын бүтэц, 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлахад хувийн хэвшлийнхнээс зохиогчийн эрхийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, хамгаалалтын тогтолцоог шинэчлэн сайжруулахад чиглэсэн бодлогын зорилт, үйл ажиллагааны талаарх саналаа өгөх асуудлаар хэлэлцэж, энэхүү санаачлагад нэгдэж, шинэ парламент, шинэ Засгийн газарт хүргүүлэх саналд гарын үсэг зурахыг уриалж, урих юм байна. 

Энэхүү бодлогын саналд оюуны өмч, зохиогчийн эрхийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтийг сайжруулахад чиглэсэн тогтолцооны эко системийг бий болгох бүтэц, зохион байгуулалтын реформын өөрчлөлт хийх, хуулиудын нийцлийг хангах замаар эрх зүйн зохистой орчныг бүрдүүлэх, оюуны өмчийн талаарх төрөөс баримтлах бодлого гаргах, зохиогчийн эрхийг бүртгэх, нийлүүлэх, борлуулах, зөрчлийг илрүүлэх нэгдсэн цахим систем, дэд бүтцийг бий болгох, цахим орчин дох зохиогчийн эрхийн зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг асуудлууд багтсан байна.

Энэхүү хэлэлцүүлэгт оролцсон видео контент, кино урлагийн бизнес эрхлэгчид, хувь уран бүтээлчдэд дээрх чиглэлээр өөрсдийн санаа бодол, саналаа нэмэрлэх нь нээлттэй.

Хэлэлцүүлгийн хөтөлбөртэй https://www.facebook.com/share/sJsmdf6yC2EJFFws/?mibextid=9VsGKo линкээр орж танилцаж, https://forms.gle/RwLsrPYJn9AME2TU7 линкээр бүртгүүлээрэй.

 

МОНГОЛЫН ОЮУНЫ ӨМЧ ХАМГААЛАХ ХОЛБОО