Оюуны өмчийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт, салбар хоорондын уялдааг хангах арга хэмжээг хэрэгжүүлэх, оюуны өмчийн эдийн засгийн эргэлтийг дэмжих бодлого боловсруулж, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх, аж үйлдвэрийн өмчийн эрхтэй холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиг үүрэгтэй Оюуны өмчийн үндэсний зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр /2024.04.27/ боллоо.
Оюуны өмчийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын олон улсын гэрээнд нийцүүлэх талаар санал боловсруулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Оюуны өмчийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2023 онд шинэчлэн баталсан.
Тус хурлаар 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилт болон 2024 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, цаашид зохион байгуулах арга хэмжээний талаар Оюуны өмчийн газарт үүрэг, чиглэл өглөө.