card

Монгол өмгөөлөгч хуульзүйн фирм

.

“Монгол Өмгөөлөгч” хууль зүйн фирм нь анх 2003 онд үүсгэн байгуулагдсан юм. Үүнээс хойш 10 гаруй жил гадаад, дотоодын иргэд, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагуудад хууль зүйн туслалцаа үзүүлж байна.  Манай байгууллагын онцлог нь хууль зүйн бүх салбарт онол, хэрэглээний өндөр түвшинд бэлтгэгдсэн, арвин  туршлагатай, холбогдох салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэшсэн өмгөөлөгч, хуульчдаас бүрдсэн байдал юм. 

Манай фирм өнгөрсөн хугацаанд нийт 15000 гаруй гадаад, дотоодын иргэд, аж ахуйн нэгж байгууллагад хууль зүйн зөвлөгөө, туслалцаа, дэмжлэг үзүүлсэн байна.

БИДНИЙ ТУРШЛАГА

•       Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

•       Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл;

•       Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл; 

•       Гэмт хэргийн тухай хуулийн төсөл;

•       Хүүхдийн эрхийн тухай хуулийн төсөл;

•       Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөл;

•       Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

•       Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай;

•       Нөхөрлөлийн тухай хуулийн төсөл; 

Бид дараах төсөлд зөвлөхөөр ажилласан байна. Үүнд:

•   Эрүүл мэндийн яамнаас Азийн Хөгжлийн Банк, Японы Ядуурлыг Бууруулах Сантай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” төслийн хүрээнд эрүүл мэндийн хууль тогтоомжийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах судалгаа хийсэн 

•     Хууль зүй дотоод хэргийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн “Эрх зүйн чадавхийг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах нь” төслийн захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрүүдэд хийх судалгаа хийсэн. 

Хууль зүйн дүгнэлт болон хууль зүйн магадлан дүгнэлт боловсруулсан байдал:

•  Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан “Нийтэд санал болгон худалдах үнэт цаасыг бүртгэх, үнэт цаасыг анхдагч зах зээлд санал болгон худалдах тухай журамд заасан нөхцлийн дагуу “Монгол Шуудан” ХК, “Эйр Транс” ХК, “Силикат” ХК зэрэг хуулийн этгээдэд Хууль зүйн дүгнэлт боловсруулж өгсөн.

•  Гадаад, дотоодын 30 гаруй компанид ашигт малтмалын лиценз шилжүүлэх, хувьцаа худалдах, худалдан авах, хөрөнгө оруулалт хийх асуудлаар хууль зүйн магадлан шалгах ажиллагаа явуулж, дүгнэлт боловсруулсан. Тухайлбал “Силикат” ХК, “Цагаан Шонхор Холдинг” ХХК, “Тайшэн Девелопмэнт” ХХК, “Сютл Бимекс” ХХК.

Шүүхээр хянан шийдвэрлэсэн хэрэг маргаанд үйлчлүүлэгчийг төлөөлж, өмгөөлсөн байдал:

•     Газар, тендер, татвар, ашигт малтмал, өрсөлдөөнтэй холбоотой хэрэг маргаанд өмгөөлөгчөөр оролцож амжилттай шийдвэрлүүлсэн. Тухайлбал “МИАТ” ХК, “Цагаан Шонхор Холдинг” ХХК, Дулааны цахилгаан станц II, “Сити Хөгжил” ХХК, “Хан ресурсес” ХХК, “Төв Азийн Уран” ХХК, “НИК” ХХК, “Ээрмэл” ХК-ийн хэрэг гэх мэт.

•   Лениний музейн барилгын өмчлөлийн маргаанд өмгөөлөгчөөр оролцож амжилттай шийдвэрлүүлсэн. 

•  МИАТ-ын удирдлагуудын хэрэг маргаанд өмгөөлөгчөөр оролцож амжилттай шийдвэрлүүлсэн. 

Бидний гадаад хамтын ажиллагаа:

•    Америкийн Нэгдсэн Улсын “Фрагомен” нөхөрлөл (“Fragomen” LLP)-тэй гадаадын иргэдийн эрх зүйн байдал, хөдөлмөр эрхлэлт, визний асуудлаар хууль зүйн туслалцаа өгөх чиглэлээр хамтран ажиллаж байна.

Бид дараах фирмүүдтэй хамтран ажилладаг:

•   ХБНГУ-ын “Tsogoo and Wahl” хууль зүйн фирм

•   Япон улсын "Taisho law firm" хууль зүйн фирм 

•   БНХАУ-ын “Jian zhong law firm” хууль зүйн фирм