Монголын оюуны өмч хамгаалах холбооноос Улаанбаатар хотод болон хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа телевизүүдийн эфирт өдөр бүр хяналт, мониторинг хийдэг бөгөөд тус дүнгээ сар бүр нэгтгэн зөрчил гаргаж байгаа телевизүүдэд хандан, зөрчлөө арилгахыг хүссэн утга бүхий албан бичиг хүргүүлэн ажилладаг билээ.
2018 онтой харьцуулахад зөрчлийн тоо тасралтгүй буурч байгаа сайхан мэдээ байгаа ч удаа дараа зөрчилтэй контент түгээсээр байгаа телевизүүдийг бид хуулийн байгууллагуудад хандан асуудлыг шийдвэрлүүлэх арга хэмжээ авч байна.
Тиймээс бид телевизүүддээ хандан "Оюуны өмч, зохиогчийн эрхтэй, албан ёсны бүтээлийг эфиртээ нэвтрүүлэх нь таны бизнесийн имиджийг тодорхойлно" нэртэй уриалгыг гаргаж байна. "Тархиндаа гэрэл асаая"