Сүүлийн үед цахим орчинд Оюуны өмч, зохиогчийн эрхтэй кино уран бүтээлийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашиг олох, хандалт авах зорилгоор бусдад түгээж байгаа үйлдэл маш их гарах болсон.
Монголын Оюуны өмч хамгаалах холбооноос олон нийтэд оюуны өмч, зохиогчийн эрхийн чиглэлээр мэдлэг мэдээлэл, ойлголт өгөх зорилгынхоо хүрээнд "Тархиндаа гэрэл асаая" аяныг 2018 онд зохион байгуулсан билээ. Үүний үргэлжлэл болгож, "Цахим орчинд зохиогчийн эрхийг дээдлэх соёлыг түгээцгээе" нэртэй уриалгыг гаргаж байна.