Монголын оюуны өмч хамгаалах холбоо” нь Монгол Улсад оюуны өмчийг хамгаалах, оюуны өмчийн хулгайтай тэмцэх болон үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Юнивишн” ХХК, “Монгол телевиз” ХХК, “Гэр контент групп“ ХХК, “ДДэш ТВ” ХХК болон “Блүмсбюри Медиа” ХХК нарын нийт таван аж ахуйн нэгж хамтран 2017 оны 1 дүгээр сард үүсгэн байгуулсан билээ. Бид Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй өргөн нэвтрүүлгийн телевиз болон кабелийн сувгийн эфирийн агуулгад оюуны өмч зөрчигдөж байгаа эсэхэд хяналт тавьж, өдөр бүр мониторинг хийж байна. Зөвхөн Монгол улсдаа төдийгүй дэлхийн томоохон студи, Холливудын кино зохион бүтээгч нартай нягт уялдаа холбоотой ажиллаж байгааг дуулгахад таатай байна.
Эдгээрээс дурдвал 21st Century Fox, BBC Worldwide Limited, NBC Universal, Warner Bros, Discovery зэрэг томоохон продакшнуудыг нэрлэж болох юм.Эдгээрээс онцолвол дэлхийд чадал чансаа, нэр хүндээ баталгаажуулж, “их зургаа” хэмээн нэрлэгддэг студийн нэг нь 21st Century Fox юм. Анх 20-р зуун Фокс нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан тус компани нь Нью-Йорк хотын Манхаттаны Midtown хотод байрладаг. Монголчууд бидний шимтэн үздэг “Боловсрол” телевизийн “Яг түүн шиг” шоуны албан ёсны онцгой эрхийг эзэмшдэг “Endemol shine” group, хүүхэлдэйн киноны мангас гэгддэг Dream works, Fox спорт суваг, National Geographic суваг, Baby TV, Fox network, Star телевиз зэргээр монголын үзэгчид хэдийнэ тэднийг мэддэг болсон биз ээ.
Тус группийг түүхийг сөхвөл тэртээ 1979 онд Руперт Мердок хэмээх эрхэм үүсгэн байгуулсан бөгөөд 21st Century Fox нь одоогоор дэлхийн дөрөв дэх том хэвлэл мэдээллийн нэгээр шалгаран, амжилттай ажиллаж байгаа билээ.
Одоогийн байдлаар 21-р зуун Fox групп нь өргөн нэвтрүүлгийн телевиз, Кабелийн телевиз, дуу бичлэгийн студи, кино, интернэт, телевизийн нэвтрүүлэг зэрэг маш олон салбарт контент үйлдвэрлэж байна.
Үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлж, ашиг орлогоороо Box office-ыг тэргүүлж байсан гайхамшигтай бүтээлүүдийн заримыг энд онцолвол: “X men” / 2000/, “Kiss of dragon” / 2001/, “Planet of Apes” /2001/, “ Ice Age” / 2002/, “Taxi”, “Transporter”, “Garfield”, “Gulliver's Travels”, “Taken”, “The Croods” , “Rio” 1,2-р анги “Avatar”, “The Revenant”, “Boss baby” гэх мэт маш олон бүтээлүүдийг нэрлэж болно. Үүгээр ч зогсохгүй “X factor”, “American idol”, “Kitchen nightmares” зэрэг маш олон шоу нэвтрүүлгийг өөрийн брэнд болгож, дэлхий дахинаа таниулж чадсан. Мөн телевизийн олон ангит сериалууд Prison Break (2005–2017), Sleepy Hollow (2013–2017), Rosewood (2015–2017) , Modern family (2009-2017), The X files, “White Collar”, “Tyrant”, “The Killing” гэх мэт сонирхолтой, адал явдалтай, олон ангит бүтээлүүд нь өнөөдрийг хүртэл шилдгийг шилдэг гэдгээ баталсаар байгаа нь 21st Century Fox студи хэрхэн үнэ цэнээ алддаггүй гайхамшигтай бүтээлүүдийг “төрүүлдгийг” харж болно.
Ямартаа ч тус холбооны гишүүд дэлхийн шилдгүүдтэй албан ёсны гэрээ хийж, нягт уялдаа холбоотой, хамтран ажиллаж байгаагаа дахин хэлэхийн сацуу нийт контент бүтээгчдээ зохиогчийн эрхийг хамгаалж, оюуны өмчийг дээдлэн ажиллахыг уриалж байна.