Монголын Оюуны Өмч Хамгаалах Холбоо нь Нийслэлийн “Нэгдүгээр” сургууль болон “Логарифм” сургуулийн 9, 11-р ангийн сурагчдад оюуны өмчийн чиглэлээр ойлголт өгөх сургалтыг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр дахин зохион байгууллаа. Тус сургалтанд нийт 85 сурагч хамрагдаж, оюуны өмч, зохиогчийн эрх, барааны тэмдэг, патент гэж юу болох, тэдгээр нь хэрхэн хамгаалагддаг, өвлөгддөг, үнэлэгддэг талаар мэдээлэл өглөө.