ОЮУТНУУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН “ОЮУНЫ ӨМЧ БИДНИЙ АМЬДРАЛД” СЭДЭВТ ВИДЕО БИЧЛЭГИЙН УРАЛДААНД ШАЛГАРСАН ОЮУТНУУДАД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА.
Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Оюуны өмчийн газар болоод Монголын Оюуны өмч хамгаалах холбоо ТББ-тай хамтран Санхүү, эдийн засгийн их сургуулийн оюутнуудын дунд “Оюуны өмч бидний амьдрал” сэдэвт видео бичлэгийн уралдааныг зарласан билээ. Тэгвэл тус уралдааны дүн гарч шалгарсан оюутнуудад өргөмжлөл, мөнгөн шагнал гардууллаа.
Шагнал гардуулах ажиллагаанд Оюуны өмчийн газрын дарга Э.Эрдэнэсүрэн, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Ганзориг, Оюуны өмчийг хамгаалах холбоо ТББ-ын Харилцааны менежер Г.Номин-Эрдэнэ нар оролцов.
Оюутнуудаас нийт 13 видео бичлэг ирүүлснээс:
• 1 дүгээр байрыг Ж.Халиун ахлагчтай “Unchain” баг;
• 2 дугаар байрыг Ц.Түмэн-Өлзий ахлагчтай “Easy” баг;
• 3 дугаар байрыг Э.Дөлгөөн ахлагчтай “Star” баг;
• Тусгай байрыг С.Содгэрэл ахлагчтай “Оюунлаг Монгол” баг шалгарсан юм.
Идэвхи зүтгэл гарган оролцсон нийт оюутнууддаа болон шагналт байр эзэлсэн оюутнууддаа сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе!