СКАЙМЕДИА КОРПОРАЦИ ХХК МОӨХХ-НЫ ГИШҮҮНЭЭР ЭЛСЛЭЭ

Үүсгэн байгуулагдсан цагаасаа 10 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Монголын оюуны өмч хамгаалах холбоо (МОӨХХ)-ны гишүүнчлэл өргөжиж, СКАЙМЕДИА КОРПОРАЦИ ХХК тус холбооны гишүүнээр элслээ.

СКАЙМЕДИА КОРПОРАЦИ ХХК нь Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбоо, медиа контентын салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд телевиз, интернэт болон дижитал контентын үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэдэг томоохон байгууллагуудын нэг юм. Тус компани нь өмнө нь МОӨХХ-ны гишүүнээр ажиллаж байсан бөгөөд ийнхүү гишүүнчлэлээ сэргээж, холбооны үйл ажиллагаанд дахин нэгдэж байгаа нь оюуны өмчийн хамгаалалтыг бэхжүүлэх, салбарын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

МОӨХХ нь видео контентын хулгай, зөвшөөрөлгүй дамжуулалт, түгээлтийн эсрэг ажиллахын зэрэгцээ зохиогчийн эрхийг хамгаалах, эрх эзэмшигчдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, оюуны өмчийг хүндэтгэх соёлыг төлөвшүүлэх зорилготой ажилладаг. СКАЙМЕДИА КОРПОРАЦИ ХХК-ийн гишүүнчлэл сэргэснээр салбарын нийтлэг асуудлыг хамтран шийдвэрлэх, мэдлэг туршлага солилцох, хууль ёсны контентын хэрэглээг дэмжих чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдэж байна.