Дэлхийн оюуны өмчийн өдрийг тохиолдуулан Оюуны өмчийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын оюуны өмчийг хамгаалах холбоо хамтран “Зохиогчийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлье” сэдэвт хэлэлцүүлгийг 2022 оны 4 дүгээр сарын 20-нд телевизүүд болон олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн дунд амжилттай зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлгийг Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ нээж, Харилцаа холбооны зохицуулах хорооны Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын Зохицуулалтын хэрэгжилтийн хэлтсийн дарга Н.Тогтохсүрэн “Зохиогчийн эрхийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн хэрэгжилтийг хангуулах”, Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн Хяналтын улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэбаяр “Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар” тус тус танилцуулга хийн, нийт 40 гаруй байгууллагын төлөөлөл 51 хүн оролцов.
Тус хэлэлцүүлгийн гол зорилго нь 2022 оны 5 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад орсон 52 дахь зүйл заалтуудыг хэрхэн нэгдмэл ойлголттойгоор хэрэглэх, хэрэгжүүлэх, ингэснээр хэрхэн зохиогчийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд учирч байгаа хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар санал солилцох байв.