Жил бүр тогтмол зохион байгуулагддаг Дэлхийн оюуны өмчийн өдрийг угтан 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Оюуны өмчийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 52 дахь заалтыг хэрэгжилтийг хангуулах хүрээнд ямар арга хэмжээ авах боломжтой эсэх талаар Монголын телевизүүдийн холбоо, Олон сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос төлөөлөл урьж оролцуулан, хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа билээ.
Тус хэлэлцүүлэгт бэлтгэн Монголын оюуны өмч хамгаалах холбооны гишүүд дотроо хуулийн зүйл заалтыг хэрэгжүүлэхэд ямар асуудал тулгарч болох талаар санал солилцох уулзалтыг 4 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа. Уулзалтанд гишүүн байгууллагын хуулийн болоод техникийн хэлтсийн мэргэжилтнүүдийн нийт 11 хүн оролцов.
Уулзалтын үеэр Олон сувгийн үйлчилгээ эрхлэгчид болон телевизүүд зохиогчийн эрхийн зөрчлийг мэдсэн даруйдаа тухайн зөрчилтэй бүтээлийг хаах зогсоох үүрэг хүлээнэ гэж заасан 52.2 дахь заалтыг хэрхэн хэрэгжүүлэх вэ, зохиогч гомдол гаргавал нэн даруй хааж зогсоогоод байвал хэрэглэгчийн эрх ашиг, бизнесийн харилцаа гэх мэт асуудлуудыг хэрхэн зохицуулах уу зэрэг асуудал тулгарч байгааг уулзалтад оролцогчид онцолж байв.
Түүнчлэн Оюуны өмчийн газарт гомдол гаргаад удаашралтай явагддаг процессийг хялбаршуулмаар байна, хуулийн агуулга заалтыг танин мэдүүлж, сурталчилсан контент, шторкууд хийж түгээх нь зүйтэй гэдэгтэй санал нэгдэж байлаа.