МОӨХХ-ны Ерөнхийлөгч бөгөөд УЗ-ийн дарга Г.Барс, ДДэш ТВ –ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвдорж, МОӨХХ-ны Гүйцэтгэх захирал У.Тамир нар Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбоотой хуулийг хэрэгжүүлэх ойлголтоо нэгтгэх зорилгоор Олон сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Ж.Золбаттай уулзаж, санал солилцов. Тус уулзалтаар Зохиогчийн эрхийн тухай хуулийн 52 дахь хэсэгт олон сувгийн дамжуулагч нь өөрийн болон бусад сервер, сүлжээ, санд зохиогчийн эрхийн болон түүнд хамаарах эрхийн зөрчил гаргахгүй байх, зохиогчийн эрх болон хамаарах эрх эзэмшигчийн эрх зөрчигдөж байгаа тухай мэдээллийг хүлээн авах нөхцөлийг бүрдүүлэх, зөрчлийн тухай мэдсэн даруй тухайн зөрчилтэй бүтээл, хамаарах эрхийн объект ашиглалтыг зогсоох, хаах үүрэг хүлээнэ гэж заасны дагуу хуулийг хэрэгжүүлэх явцад үүсэх нөхцөл байдлын талаар ярилцав.
Уулзалтын үр дүнд Олон сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн холбоо Удирдах зөвлөлийн гишүүд дотроо ээлжит бус хурал зарлан тус асуудлыг хэлэлцэж, хурлаас гарсан үр дүнг танилцуулах уулзалтыг бидэнтэй дахин зохион байгуулахаар тохиролцов.