Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд Зохиогчийн эрхийн хуулийн шинэчлэлийг танилцуулах уулзалтыг зохион байгуулав

Зохиогчийн эрхийн тухай багц хуулийн өөрчлөлт шинэчлэлтийг өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд таниулах зорилготой уулзалтыг Харилцаа холбооны зохицуулах хороо болон Монголын оюуны өмч хамгаалах холбоо хамтран 2021 оны 12 дугаар сарын 9-ны өдөр зохион байгуулав.

                                             

Хууль зүй дотоод хэргийн яамны ахлах шинжээч Д.Цолмон урилгаар хүрэлцэн ирж, хуулийн өөрчлөлтийн талаар танилцуулга хийлээ. Мөн Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ ирсэн зочдын асуултад хариулж, өөрчлөлт орсон хуулийн заалтууд хэрхэн бодит байдалд хэрэгжихийг тайлбарлав. Тус уулзалтанд Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй нийт 50 гаруй телевиз оролцлоо. 

                                              

                                                                                                    

Мөн 2021 оны 12 дугаар сарын 6-наас 11 –ний өдрүүдэд Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчлэлийн талаар таниулсан “Тусгал” төслийн хүрээнд болж буй ярилцлага, мэдээллийг Монгол HD телевизийн “Өнөө өглөө’ болон “Оргил цаг” мэдээллийн хөтөлбөрөөр явуулж байна.