card

Монгол телевиз

Монголын телевизийн салбарт цоо шинэ өнгө нэмэн гарч ирсэн Монгол телевиз нь 2008 оноос хойш өдгөө 9 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. “Үзэгчээ хүндэлж хуулиа дээдэлнэ” уриатай тус хамт олон дэлхийн томоохон студиудээс албан ёсны онцгой эрхийг худалдан авч, Авъяаслаг Монголчууд, Шарк танк, The Voice зэрэг томоохон төслүүдийг Монголын үзэгчиддээ тун амжилттай хүргэж байгаагаас гадна гадна дотны бүх контентоо албан ёсны эрхтэйгээр худалдаж авдаг гэдгээрээ бусдаас ялгарч чаддаг. Мэдээ мэдээлэл, цоо шинэ өнгө төрх, чадварлаг уран бүтээлчдийг нэгтгэж чадсан Монгол HD телевизийн хамт олон Оюуны өмч, зохиогчийн эрхийг дээдлэн манай холбоотой хамтран ажиллаж байна.